Цагдаагийн байгууллага 148.4 тонн түүхий нүүрсийг хурааж Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүллээ

2019 оны 10 сарын 25

Arslan.mn

Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэгтэй.

Энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран нйислэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн 730 алба хаагч, 130 олон нийтийн цагдаа, урамшилт эргүүл ажиллаж 9681 айл өрх, 213 аж ахуйн нэгж, байгууллагын уурын зуух, сайжруулсан шахмал түлш борлуулах дундын бөөний төв 30, түлш борлуулах 305 цэгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт явууллаа.

Шалгалтаар Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх 4 постоор нэвтэрсэн 1225 ачааны автомашин, 3456 суудлын автомашин шалгахад хууль бусаар түүхий нүүрс тээвэрлэсэн 20, түүхий нүүрс хэрэглэсэн 47, түүхий нүүрс борлуулсан 1, бусад утаа үүсгэгч зүйл шатааж хэрэглэсэн 2, нийт 72 зөрчил илрүүлж 148.4 тонн түүхий нүүрсийг хурааж Мэргэжлийн хяналтын байгууллагад харъяаллын дагуу шилжүүлээд байна.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609711
0 эможи

Зочин
2019-10-26 16:44
Зочин
2019-10-25 15:41
keyboard_arrow_up