Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

2019 оны 10 сарын 25

Arslan.mn

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр замын халтиргаа гулгаа үүсч, Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи шуургатай байна.

2019 оны 10 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутаг,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм,  бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 4-6 хэм дулаан байна.

2019 оны 10 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1  хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. 27-нд нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609676
0 эможи

Зочин
2019-10-25 12:27
keyboard_arrow_up