НПГ: Б.Батзориг, Н.Золжаргал, Б.Амархүү нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувдаас олны анхааралд байгаа хэргүүдийн талаар асууж тодрууллаа.
Тэрбээр "Салхины мөнгөний ордтой холбоотой нэр бүхий зургаан шүүгчийн хэрэг, Онцгой байдлын албаны газар ажиллаж байсан албан тушаалтанд холбогдох хэрэг, мөн Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан албан тушаалтанд холбогдох хэргийг прокурорын байгууллага хянаж байна.
ХХАХҮ-ийн сайд, ТНБД, ЖДҮХС-гийн дарга нар /ХХАХҮ-ийн сайд асан Б.Батзориг, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал асан С.Төгсбилэг.Сур/-ын албан тушаалын гэмт хэргийг хянаж, шүүхэд шилжүүллээ.
Мөн Монголбанкны ерөнхийлөгч /Австри улсад 650 000 ам.доллараар орон сууц худалдан авсан Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал.Сур/-өөр ажиллаж байхдаа улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэг, Буриадын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг мансууруулах төрлийн өвс түүсэн, бусдад худалдсан хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэн, шилжүүллээ.
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг хянаж байна." гэв.