Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барьж үйлчилгээ эрхлэгчид рүү ярьжээ
2019 оны 10 сарын 24
Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн нэрийг барьж “Танайхыг шалгах гэж байна, хоол, байрны мөнгө гарга. Тэгвэл танайхыг шалгуулахгүй байя” гэж орон нутагт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газрууд руу ярьсан тохиолдол гарчээ. Тодруулбал, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн үйлчилгээ эрхлэгчид рүү ийнхүү ярьсан хэд хэдэн тохиолдол гарсан байна.
Иймд үйлчилгээ эрхлэгчид, иргэдийг энэ төрлийн залиланд өртөхгүй байх, орон нутгийн мэргэжлийн байгууллагаас лавлаж тодруулах, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагад хандахыг сэрэмжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
609668
0 эможи
Зочин
2019-10-25 02:08
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс