ҮР ДҮН: “Дураараа биш ээ дүрмээрээ“ аян хэрэгжсэнээр ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ нийслэлд 24.5 хувиар БУУРЧЭЭ

2019 оны 10 сарын 24

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газраас “Оюутолгой" ХХК, "Монгол даатгал" ХХК-тай хамтран зохион байгуулсан "Дураараа биш ээ Дүрмээрээ" соён гэгээрүүлэх аяны хаалтын ажиллагаа өнөөдөр болж байна.

Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран өнгөрөгч зургаадугаар сард “Яараад яах вэ дээ” аяныг зарласан. Энэхүү аян үр дүнгээ өгч зам тээврийн гэмт хэрэг 63.9 хувиар, нас барсан хүний тоо 21.7 хувиар, харин гэмтсэн хүний тоо 59.5 хувиар тус тус буурчээ.

“Дураараа биш ээ Дүрмээрээ” соён гэгээрүүлэх арга хэмжээг энэ оны ес болон аравдугаар сард амжилттай зохион байгууллаа. Аяны зорилго нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх явдал гэдгийг өдөрлөгийн үеэр онцолсон юм.

Arslan.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуяг: Хот, суурин газар гарч байгаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолооч нарын соёл ухамсрыг дээшлүүлэх, мэдээлэл, сурталчилгаа, ухуулга нөлөөллийн ажлуудыг хийж, хэрэгжүүллээ. Тодруулбал, нийтийн цахим сүлжээ, лед дэлгэцээр видео шторк, постер түгээж, гудамж талбай, олон нийтийн газар тараах материал, мэдээлэл байршуулж, телевиз, FM радиогоор урьдчилан сэргийлэх агуулгатай мэдээ, мэдээллийг тогтмол өгсөн. Түүнчлэн нэг сарын хугацаанд хэрэгжсэн уг аяны хүрээнд осол, гэмтэл 20 орчим хувиар буурсан байна. Мөн жолооны 200 гаруй дамжааны суралцагчдад “Дураараа биш ээ дүрмээрээ” аяны ойлголт, мэдээллийг өгсөн өдөрлөг боллоо” гэв.

Зам тээврийн осол өнөөдрийн байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд гарсан гэмт хэрэг 16.3 хувь, нас барсан хүний тоо 22.2 хувь, гэмтсэн хүний тоо 22.4 хувь, нийслэлд гарсан гэмт хэрэг 24.5 хувь, орон нутагт гарсан гэмт хэрэг долоон хувиар тус тус буурчээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609667
1 эможи

Зочин
2019-10-25 02:07
keyboard_arrow_up