Булган аймагт гарсан ослын улмаас 8 хүн гэмтжээ
2019 оны 10 сарын 24
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн Түлүүгийн даваа гэдэг газар энэ сарын 23-24-нд шилжих шөнө Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хоёр зорчигчтой явж байсан портер машин, дөрвөн зорчигчтой явж байсан "королла ахксио” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн ослын улмаас 8 хүн гэмтжээ.
Азаар хүний амь эрсдээгүй бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид найман иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Техникийн бүрэн бус байдал, халтиргаа гулгаа, эсхүл хурд хэтрүүлснээс болж осол гарсан эсэхийг тодруулахаар холбогдох байгууллагынхан ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
609663
2 эможи
Зочин
2019-10-25 02:07
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс