Ховд аймгийн ДЦС-ын захирлыг барьцаалан НЭГ ТЭРБУМ төгрөг нэхжээ

2019 оны 10 сарын 24

Arslan.mn

Ховд аймгийн төв Жаргалант суманд энэ сарын 19-ний өдөр хүн барьцаалж,  дээрэмдэх зорилгоор бүлэг этгээдүүд хутга тулган авч явсан онц ноцтой гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, гэмт этгээдүүд  хохирогчоос нэг тэрбум төгрөг нэхсэн бөгөөд барьцаалан авч явж байхдаа алтан картнаас нь их хэмжээний мөнгө гарган авсан аж.

Мөн гэмт этгээдүүд бүгд БНСУ-ын виз гаргуулсан байсан ба хил гарч явах гэж байжээ.

Дээрх хэргийг хохирогчийн ар гэрийнхэн автомашинтайгаа сураггүй алга боллоо гэх мэдээллийн мөрөөр Ховд аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай эрэн хайснаар Завхан аймгийн нутагт явж байхад нь илрүүлэн баривчилсан байдаг.

Тодруулбал, сарын 19-ний өдөр 08.00 цагийн үед бусдад хутга тулган барьцаалж, авч зугтан, их хэмжээний мөнгө нэхэж дарамталсан. Тодруулбал, Ховд аймгийн ДЦС-ын дарга С-ийг 2000 онд төрсөн хоёр этгээд, 2001 онд төрсөн нэг, 1964 онд төрсөн нэг этгээдийн хамтаар барьцаалж, хутгалан, хохирогчийн автомашин ашиглан авч зугтжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар зохион байгуулалттайгаар бүлэглэн хүн барьцаалан их хэмжээний мөнгө нэхсэн этгээдүүд Хэнтий аймгийн харъяалалтай хүмүүс байсан нь тогтоогдсон. Харин насны хувьд хамгийн анхаарал татаж байгаа нь 17-19 насны  гурав, 55 настай нэг этгээд бүлэглэн уг хэргийг үйлдсэн байдаг.

Ингэхдээ тэд Хэнтий аймгаас Ховд аймгийн зорьж очоод өглөөгүүр хохирогч болох Ховд аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхай, Ховд аймгийн “Бадамлах дөл” дулааны станцын захиралын албан тушаалтай Ш-ийг барьцаалан авч одсон байгаа юм.

Хохирогчийг өөрийнх нь унаж явсан автомашинд нь суулган Ховдоос гарч Увс аймаг ороод, тэндээсээ Завхан аймгийн Сонгино суманд явж байхад нь барьсан билээ. Гэмт этгээдүүдийг илрүүлэх үед хохирогч нь биедээ олон тооны шархтай гэмтэл учирсан байсан тул ГССҮТ-д эмчлүүлэхээр явсан аж. 

Дээрх гэмт этгээдүүдийг Ховд аймгийн 457 дугаар цагдан хорих ангид саатуулан мөрдөн байцаалт явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
9
ouch an post
4
confuse an post
1
angry an post
6
609647
24 эможи

Zochin
2019-10-30 16:10
Buruu Lamar mungu oldon xvniig deeremdex xeregtei. Xuuliinxan ni diilexgvi yum chini
zochin
2019-10-29 18:22
Tsaazlah heregtei esbel dorbon mochiin moch mochoor in salgah heregtei
Зочин
2019-10-28 12:41
Толгойлогчын цаазлах хэргтэй
Зочин
2019-10-27 16:10
Цаазлах нь ч хаашаа юм.Хайран хүүхдүүд одоо яанадаа.
Зочин
2019-10-26 22:40
Эдгээр залуус төрийн түшээд хэдэн тэр бумаар идээд баригддаггүйг дуурайж байхгүй юу даа хөөрхий. Тэд нар чинь цагдаа, хуулийнхныг эрхшээлдээ оруулчихсан саяны хэд бол цагдаа хуулийнхныг танихгүй юум чинь баригдалгүй яахав дээ ? Тийм биз дээ хүмүүс ээ!!!
Зочин
2019-10-26 22:36
Толгойг нь эерэг цэнэгээр цэнэглэх юумсан.
зочин
2019-10-26 19:44
Хохирогч гэх этгээд өөрөө Но той , их өөдгүй хүн гэж нутгийнхан ярих юм билээ. Бодвол хувийн тооцоо байсан юм байлгүй дээ.. сонин л юм.. ккк
Zochin
2019-10-26 08:19
Ih l sudalgaa hij dee .ene hun hohirogch uuruu hovdinhoo gaigvi gesen bolgonig ezemshdgin bna shdee .hurungin eh uusver yaj buteesnig nb shalgamaar yum .uurhaitai ,dulaani stantsin darga
Зочин
2019-10-25 09:39
Мөрөөрөө солонгосд очоод ажил хийгээд хэдэн цаастай болоод ирнэ биз нэтэг зипдаанууд
Дор
2019-10-25 06:35
Манай цагдаа нар сайн ш дээ.
Зочин
2019-10-25 02:05
зочин
2019-10-24 22:12
4-үүлэнг нь олны өмнө цаазла.
УХААРААЧ
2019-10-24 12:19
ЭЭДЭЭ МОНГОЛ ХҮН ИЙМ МАЛНААС ДОР БОЛЧИХ ГЭЖ НЭГ КИНО ҮЗЭЭД ТҮҮНИЙГЭЭ АМЬДРАЛ ДЭЭР БОЛОХ ЮМ ШИГ ТӨСӨӨЛӨӨД ЯВАХ ЮМ.ИЙМХАРАНХУЙ БОЛЧИХ Ч ГЭЖ ДЭЭ МОНГОЛД ЯМАР Ч ХЭРЭГ УЛСТӨР ОРОХГҮЙ Л БОЛ БАРИГДДАГ Л БАЙХГҮЙ ЮУ
Зочин
2019-10-24 12:04
keyboard_arrow_up