Гэр бүлийн хүчирхийлэгч “шүүгээнд” нуугдаж байхад нь цагдаа нар илрүүлжээ

2019 оны 10 сарын 24

Arslan.mn

Иргэд гэмт хэрэг, зөрчлийн тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл цаг алдалгүй холбогдох байгууллагад мэдээлж байх ямар чухал гэдгийг тэр бүр мэддэггүй.

Хаалттай хаалганы цаана хэдэн хүүхэд зодуулж, хэдэн эмэгтэй эрэмдэглүүлэн харгис эрийн гарт хохирч байгааг бид таашгүй. Сүхбаатар дүүрэг дэхь цагдаагийн хэлтэс иргэнээс ирсэн дуудлага мэдээллийг цаг алдалгүй шалгаснаар бугшмал гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг шүүгээнд нуугдаж байхыг нь олжээ.

Тодруулбал, 2019 оны наймдугаар сард Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Жижүүрийн шуурхай удирдлагын төвд иргэн Б-ээс “Манай найзын хамтран амьдрагч нь байнга зодож, дарамтлаад байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид очиж шалгахад иргэн С нь дөрвөн настай хүү Г болон хамтран амьдрагч Б-н хамт амьдардаг бөгөөд тухайн үед хамтран амьдрагч Б нь гэртээ байхгүй гараад явсан, С нь айж цочирдсон хоолой хэсэг нь улайсан гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна.

-ЗОДСОН ТУХАЙ ЦАГДААД ХЭЛЭХ ЮМ БОЛ ХҮҮГ ЧИНЬ АЛНА ГЭЖ СҮРДҮҮЛДЭГ БАЙЖЭЭ-

Улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг яаралтай эрэн хайснаар хамтран амьдрагчынхаа гэрт хувцасны шүүгээнд нуугдаж байхад нь барьж саатуулсан аж. Гэмт этгээдийг Эрүүгийн тухай хуулийн 11.6.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхээр гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл ногдуулж, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулах зэрэг хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

Шалгалтын ажиллагааг явцад өмнө тус тоотоос болон Б-тэй холбоотой хоёр дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж хоёр удаа торгуулийн арга хэмжээ ногдуулж байжээ. Мөн Б нь өмнө нь зургаан удаа эрүүлжүүлэгдэж, нэг удаа гэмт хэрэг сэрдэгдэн оргон зайлж эрэн сурвалжлагдаж байсан этгээд болохыг тогтоогджээ.

Иргэн С өгсөн мэдүүлэгтээ “Би Б-тэй 2016 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн бөгөөд тэр цагаас эхлээд байнга л намайг хардаж, хоорондоо хэрэлдэх болж эхэлсэн. Сүүлдээ намайг зодож дарамтлан, хүүг минь айлган сүрдүүлэх болсон. Тэр үеүүдэд манай хөрш айлуудаас цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаа нар ирэх үед Б нь юм хэлэх юм бол та хоёрыг ална шүү гэх мэтээр хүү бид хоёрыг сүрдүүлээд хувцасны шүүгээ, орон дор ороод нуугдчихдаг, тэгээд би цагдаа нарт одоо гэртээ байхгүй байна эсвэл тийм зүйл огт болоогүй, би дуудлага өгөөгүй гэх мэтээр худал хэлдэг байсан” гэжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж хохирсон эмэгтэй Б-ээс салсан боловч буцаад л хүрээд ирдэг, хүү бид хоёрт өөр очих газар байхгүй тул зугатаж чаддаггүй байснаа хэлсэн байна. Түүнийг зодох болсон шалтгааныг тодруулахад эрүүл, согтуу аль аль үедээ ямар ч утга учиргүйгээр хардаад, хардах нэрийдлээр зоддог, өмнө нь хэд хэдэн удаа над руу юм авч шидээд толгой, духыг нь хагалж байсан бүр заазуур авч шидэж байсан ба дандаа хүү бид хоёрыг алчихаад зугатаж алга болно гэж хэлдэг талаар тэр мэдүүлсэн байдаг.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
6
ouch an post
4
confuse an post
2
angry an post
15
609637
32 эможи

Zochon
2019-10-27 21:08
Sal geed bga humuusiig oilgohgui yum. Uneheer ochih gazargui bol yahiin. Iim hun tuslamj guigaad irbel ta gertee bailgah uu. Alivaa yumand 2 talaas ni abch uzej bmaar yum
С
2019-10-27 09:32
Хүмүүс хэрцгий юмнаас салаад яв гэхийн шууд салахад хэцүү юм байнлээ. Би таньдаг хүнээсээ харахад өмөөрч хэл ам хийсэн бүх хүмүүсийг зовоодог юм
Temujin
2019-10-26 19:05
Хүүхнүүдээ үр хүүхдүүдээ зодуулан тамлуулан барин новшын ллруудтай хамт амьдрах тийм сайхан байна уу? Хүүхдүүдээ бодооч ээ! Үр хүүхдүүд чинь айдас хүйдэс үзэн ядалт дотор сэтгэцийн өөрчлөлтөд ортлоо зовох ёстой юу? Новшийн ллрын эрчүүдээ та нар больчих л доо!!!
Цэц
2019-10-26 15:49
Өөр очих газаргүй байсан ч хүүгээ хүчирхийлэгчийн ха
Zochin
2019-10-25 23:52
Uneheer batlagdsan Iim tohioldold horih yal shiitgeliig n nemeed oirtoj bolohgui zaag hyzgaariig n togtooj boldoggui um boluu huuhed Iim bdlaar osvol bas l tiimerhuu hun boluul yahuu
Хохирогч
2019-10-25 20:20
Суухад хурдан салхад дэндүү уддаг
Zochin
2019-10-25 09:15
Em hund arslan, tsagdaad gulug bolj nuugddag archaagui hunentser ve?
Энх
2019-10-24 23:42
Санааны зоргоор болдоггүй юм суухад Санаагаар болдоггүй л юмдаа суухад ю Санааны зоргоор болдоггүй л юмдааСалах өргөдөл өгөхөд хүртэл мөнгө хэрэг болно бас ар гэр асуудал ар араасаа
Зочин
2019-10-24 23:36
Салаад л бүх шийдэгдэхгүй ээ хар малаа. Юм уншаад ойлгодоггүй юм уу чи. Ойлгохгүй байгаа юмандаа сэтгэгдэл битгий бичиж бай.
Зочин
2019-10-24 12:06
2019-10-24 11:57
Тэгээд салаачдээ эргүү хар хүүхэн бэ үхсэнээ хийгээд байгаад байдаг юм бэ зодуулчаад байгаад байгаа шалтгаан байдаг болоод байдаг байлгүй
keyboard_arrow_up