Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс ШИНЭ БАЙРТАЙ боллоо

2019 оны 10 сарын 23

Arslan.mn

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн шинэ байрны нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, дүүргийн удирдлагууд бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Тус хэлтэс нь байгуулагдсан цагаасаа хойш 41 жил өөрийн гэсэн албаны байргүй, дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны өрөөг түрээслэн ажил үүргээ гүйцэтгэж ирсэн юм.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар, Багахангай дүүрэгт цагдаагийн хэлтсийн шинэ байрууд ашиглалтад оруулах, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын албан тушаалын орон сууцыг барьж байгуулна гэдгийг хэллээ.

Мөн хотын дарга С.Амарсайхан “Ард иргэдийн аюулгүй, амар тайван байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч ажилладаг цагдаагийн байгууллагын ажилтнуудын ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллах болно. Удахгүй та бүхний ажлын хэрэгцээнд нэн шаардлагатай туулах чадвар сайтай авто машины парк шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна, та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609591
0 эможи

Зочин
2019-10-23 10:34
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up