Дотоодын цэргийн 805 дугаар ангиас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа

2019 оны 10 сарын 23

Arslan.mn

Дотоодын цэргийн 805 дугаар анги иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, тус ангийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор  /2019.10.22/ Ус суваг удирдах газрын төв байр", "Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв"-д “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, албаны дүрэмт хувцас, холбооны техник хэрэгсэл болон анги, салбарын танилцуулга, ангийн үйл ажиллагааны боршурыг байршуулж хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг  сурталчилж, арга хэмжээнд оролцсон ажилтан, алба хаагчдаас “Сэтгэл ханамж”-ийн судалгааг авав.

Хамгаалуулагч байгууллагуудтай байгуулсан 2019 оны хамгаалалтын гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэстэй хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд байгууллага, ажилтны үүрэг оролцоо”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж”, “Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн хамгаалалт, цаашид анхаарах асуудал” зэрэг сэдвүүдээр тус бүр нэг цагийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609590
0 эможи

Зочин
2019-10-23 10:35
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up