Жүжигчин Б.Энхтүвшинг ХАР ТАМХИ хэрэглэж байхад нь баривчилжээ

2019 оны 10 сарын 22

Arslan.mn

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоор олонд танигдсан жүжигчин Б.Энхтүвшинг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид баривчилжээ.

Хэргийг талаар тодруулбал, өчигдөр буюу аравдугаар сарын 21-ний оройн 20:00 цагийн орчимд Б.Энхтүвшин нарыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь баривчилсан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, түүнийг нэр бүхий хоёр этгээдийн хамтаар саатуулсан бөгөөд түүний биеэс  НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцид багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй бодис хураан авчээ.

Яг одоо түүнийг Хар тамхитай тэмцэх газарт саатуулан шалгаж байгаа ба биологийн тестээр хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдоод байгаа аж. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
609535
5 эможи

Зочин
2019-10-23 14:50
Урлагиин хог шаарнуудыг бүх насаар нь хорь
Иргэн
2019-10-23 06:15
Ийм жүжигчин бдым уу
zochin
2019-10-22 18:24
urlagiinkhnii ikhenkh ni b.ngiin khereglegch bolchikhson uym b.na daa...
Зочин
2019-10-22 13:30
keyboard_arrow_up