6 настай охиноо дагуулан өдөр бүр СОГТУУРДАГ ээжид ХАРИУЦЛАГА хүлээлгэв
Гурван настай охиноо дагуулан өдөр бүр согтуурдаг ээжид хариуцлага хүлээлгэв.
Тодруулбал, Сүхбаатар дүүрэг дэхь цагдаагийн хэлтэст иргэнээс ирсэн хүчирхийллийн дуудлага мэдээллийг шалгахад зургаан настай охиноо дагуулан өдөр бүр архидан согтуурч, хэл амаар доромжилж, гэрээсээ хөөдөг, хамтран амьдрагчтайгаа нийлж охиноо байнгын зоддог иргэн Б-г шалгасан байна.
Уг шалгалтаар иргэн Б нь орцны жижүүр ажилтай бөгөөд өөрийн төрсөн охиныг байнгын гэр бүлийн хүчирхийлэл дунд байлгадаг бөгөөд бага насны хүүхдийн эрхийг ноцтой зөрчдөг байжээ.
Цагдаагийн байгууллагын олон удаагийн шалгалтаар 6 настай охин Н-ний төрсөн эх Э, хойд эцэг болох Б нар нь архины хамааралтай, 6 настай охиноо дагуулж байнга архидан согтуурч гадуур тэнэдэг байна. Мөн хүүхдийнхээ хажууд хүнтэй бэлгийн харьцаанд орж үл хайхрах гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь тогтоогджээ.
Одоогоор охинд тогтмол хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд төрсөн ээж болох иргэн Б-д хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн торгуулийн арга хэмжээ авсан байна.