“Саарал жагсаалт” руу хөтлөгч

2019 оны 10 сарын 22

Arslan.mn

Ноён цодлодог цодгор хүү шиг ХҮН-ыхан өчигдөр овоо зэгсэн хурал хииж орхив.

Тус намаас Монгол Улс “Саарал жагсаалтад орсон шалтгааныг товч бөгөөд тодорхой, ердөө гуравхан шалтгаанд багтаав.

Нэгдүгээрт: Авлига, албан тушаалын том хэргүүд шүүх, прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон. ЖДҮ, 60 тэрбум, концесс, Эрдэнэтийн 49 хувь гэх мэт. Үүнийг олон улсын байгууллага мөнгө угаах эх үүсвэр гэж дүгнэсэн.

Хоёрдугаарт: 2015 онд эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталснаар 34 их наяд төгрөгийн хууль бус мөнгийг хуулийн болгож өршөөсөн нь дэлхийн аль ч улс оронд байдаггүй бөгөөд бид муугийн “анхдагч” болсон.

Гуравдугаарт:  Хойд Солонгос улстай харилцаа үүсгэсэн. Тус улсад зэвсэг худалдсан, маш олон ажиллах хүчнийг Монголд ажиллуулсан бөгөөд тэдний орлого нь цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлэх тодорхой хэсэг болсон гэж олон улсын байгууллагууд дүгнэсэн.

Тэгвэл дээрх  заалтуудаас хамгийн зэвүүн нь гурав дахь нь. Энэ заалттай холбоотой нөхөр бол УИХ-ын гишүүн Л.Болд гэж байгаа. Тэрбээр Батлан хамгаалах салбарыг тэргүүлж байхдаа  Монгол Улсыг зэвсгийн наймаанд оролцсон гэх шуугианыг дэлхий дахинаа  цацсан нэгэн.

Тухайн үед Солонгос улс  цөмийн зэвсэг туршиж  байсан үе. Үүнийг анх Орос ах нар мэдсэн бөгөөд цаг сайхан харилцаа зузаан  байхад ах нараас авсан  байлдааны  онгоцнуудын моторыг зарахаар Солонгостой гэрээ хэлцэл хийсэн байсан нь  ах нарын дургүйг хүргэсэн гэдэг.  

Уг нь тэрхүү “Миг-21” онгоц­ыг  цагийн сайханд орос ах нараас авч байсан гэж байгаа. Сүүлдээ ах нараас асуулгүй моторт нь хүртэл хүрч амжсан учраас тийн дургүй нь хүрсэн хэрэг.

УИХ-ын гишүүн Л.Болдыг зэвсэг наймаалсан гэдгийг батлах бас нэг зүйл бол БХЯ-ны Агаарын довтолгооноос хамгаалах газрын дарга, хурандаа Т.Дашдэлэг нарын нөхдийг АТГ-аас байцааж хорьсон байдаг. Харин мөрдөн байцаалтын явцад “Эл хэргийгБатлан хамгаалахын сайд байсан Л.Болд маш сайн мэдэж байгаа” хэмээн хэлж Л.Болд гэгч энэ гэмгүй эрхмийн хэрэг илчлэгдэж байсныг бараг бүх хэвлэлүүд бичиглэж байв.

Дараа нь 2013 онд Ерөнхийлөгч асан Ц.Эдбэгдоржийг айчлалаар очих үед Солонгосчууд энэ тухай “Урьдчилгаа мөнгөө өгчихөөд байхад Миг-21 онгоцны  мотор ирэхгүй байна” хэмээн ховлосноор баталгаажиж,  дараа нь үүний баримт нотолгоо араасаа цуварч Солонгосчуудын  урьд­чил­гаа 300 мянган ам.дол­ларыг Л.Болд “Бодь” группээсээ буцаан  шилжүүлсэн  гээд энэ мэтээр цааш нь хөврүүлж болно.

Товчхон хэлэхэд Цөмийн зэвсэг туршиж буй оронтой зэвсгийн наймааны тохиролцоо хийсэн нь Монгол Улсын нэр хүндийг навсайтал унагасан нь чин үнэн.

Тийм болохоор “Сараал жагсаалт”-д  руу хөтлөгчдийн анхдагч  нь яах аргагүй энэ нөхөр болж таарч буй юм.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
609529
1 эможи

Зочин
2019-10-22 11:37
keyboard_arrow_up