Нийслэлээс холгүй баавгайн мөр олджээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын орчимд баавгайн мөр олджээ. Тодруулбал, Хандгайт, Богд уул, Улиастайн Шарын аманд баавгайн мөр илэрсэн байна.
Өнгөрсөн жил суурьшлын бүс нутагруу баавгай орж ирсэн хоёр тохиолдол бүртгэгдсэн юм. Харин 2019 он гарсаар гурван удаа мөр олдсон байна.
Тиймээс НОБГ-аас ой модтой ойр амьдардаг иргэд мах болон хүнсний бүтээгдэхүүнээ гадаа, ил хадгалахгүй байхыг зөвлөж байна.
Мөн зэрлэг амьтдын учруулж болзошгүй аюул, эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор урьдчилан сэргийлэх зөвлөмжтэй танилцаж, зэрлэг амьтад суурьшлын бүс рүү орж ирсэн тохиолдолд
Шуурхай баг (99995899), Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв (11310005)-д цаг алдалгүй мэдэгдэхийг НБОГ-аас зөвлөжээ.
Эх сурвалж: erennews.mn
|