А.Ганбаатар, Ц.Сандуй нарын гэм бурууг шүүх хурал хойшиллоо
А.Ганбаатар, Ц.Сандуй нарын гэм бурууг шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон байсан юм.
Гэвч А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэн, н.Ариунболд, Э.Хашчулуун нар Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралтай тул А.Ганбаатарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсжээ. Шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хүлээн авч 10 дугаар сарын 31-ний 08:30 цаг хүртэл хойшлууллаа.
НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2019.10.22/ болно.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр шүүх юм. Шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.