Архивын дэд дарга асан Б.Үнэнбатын хэргийг прокурорт шилжүүлжээ
Архивын Ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбат зэрэг хүмүүсийг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан 2018 оны 06-р сараас эхлэн шалгаж эхэлсэн. Тэдэнтэй хамт “Нуурын Чинбаа” хочит С.Чинбат, “Бэлон” компанийн захирал Р.Баатархүү нар шалгагдсан юм.
Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч улмаар хэргийг яллах дүгнэлттэйгээр прокурорт шилжүүлжээ.
Хэргийн талаар тодруулбал, Мөрдөн байцаалтын явцад хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийх нэрээр олборлолт явуулж, тэндээсээ гарсан ашигт малтмалыг Ховд аймгийн Булган сум дахь боомт болон Замын-Үүдийн боомтоор хил давуулж байсан гэх бөгөөд Б.Үнэнбат 1.9 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж байгаа юм.
Тэрэнтэй “Нуурын Чинбаа” хочит С.Чинбат, “Бэлон” компанийн захирал Р.Баатархүү нар шалгагдсан юм.