С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэрэг прокурорт шилжлээ
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас шалгаж байгаа билээ.
Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг АТГ-аас прокурорт яллах саналтайгаар шилжсэн байна. Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлснээр, гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох юм.
С.Баяр, Ч.Сайханбилэг нартай хамт УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг шалгаж байгаа юм.