ФОТО: “НҮБ-ын төгөл“-д шинээр 200 мод тарилаа
2019 оны 10 сарын 18
Жил бүрийн аравдугаар сарын 24-нийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Уг өдрийг угтаж Монгол дахь НҮБ-ын харьяа агентлагуудын ажилтнууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх "НҮБ-ын төгөл"-д шинээр 200 мод тарилаа.
Өнөөдөр шинээр тарьж буй нарс, хайлаас модны үрсэлгээг Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоноос буюу БОАЖЯ, НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төсөлтэй хамтран ажилладаг ойн ангиудаас авчирчээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
609435
0 эможи
Зочин
2019-10-18 17:39
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс