СУДАЛГАА: Монголд авлигын хэрэг шийдвэрлэлт АХИЦТАЙ байна гэнэ үү
Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаагаар хэрэгжих “Монгол улс дахь авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус төсөл нь 2021 он хүртэл хэрэгжих ба Засгийн газрын үйл ажиллагаанд болон нийгмийн бүх түвшинд авлигын эрсдэлийг бууруулахад зорилготой юм.
Энэ онд Азийн сангийн судалгаагаар Монгол улс дахь авлигын хэрэг шийдвэрлэлт 23.89 хувьтай байгаа нь Япон, Хонконг, БНСУ гэх мэт улсуудтай харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт гэж үзжээ.
Манай засгийн газраас АХБ-нд хүсэлт тавьсны дагуу хэрэгжихээр болсон энэхүү төслийн гүйцэтгэгчээр АТГ, хэрэгжүүлэгчээр Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл сонгогсон юм.
Авлигтай тэмцэх газрын дэд дарга Ж.Батсайхан “Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага манай улсад 40 зөвлөмж 11 шууд хэрэгжилт явуулсан. Уг байгууллагаас 4 шууд хэрэгжилтийн асуудлыг эргэж танилцуулах шаардлагатай болсон. Үүний нэг нь мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагааг прокурорт шилжүүлэх тухай асуудал байна” гэв.
Дээрх төслийн хүрээнд авлигын хэрэг шийдвэрлэлтийн урсгалд нарийвчилсан дүн шинжилгээ хийж, авлигын хэрэг шийдвэрлэхгүй байх шалтгаан нөхцөлийг тодруулах аж.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|