БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан иргэдийн АНХААРАЛД
2019 оны 10 сарын 17
БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалын албанаас тус улсын тэтгэврийн даатгалд хамрагдан шимтгэл төлж, тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 (гурван зуун тавь) иргэдийн нэрсийн жагсаалт ирүүллээ.
БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалын албанаас эдгээр иргэдийн гэрийн хаяг, цахим шуудан, холбогдох утасны дугаарыг ирүүлэхийг хүссэн тул нэр нь ирсэн иргэд БНСУ дахь НД-ын тасгийн 02-2278-8030 болон НДЕГ-ын 11328030-108 дугаарын утсаар холбогдох мэргэжилтэнтэй холбогдож мэдээллээ өгнө үү.
Лавлах утас: Монголд 11-328030 дотуур утас 108
Солонгост 02-2278-8030
Тус иргэдийн нэрсийг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
609374
0 эможи
Зочин
2019-10-17 21:27
Зочин
2019-10-17 13:28
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс