ХЭРЭГ: Голын шавраас эрэгтэй хүний цогцос олджээ
2019 оны 10 сарын 17
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга багийн Бааст голын баруун эргийн шавраас эрэгтэй хүний цогцос олджээ.
Хэргийн талаар тодруулбал, дээрх хэргийн дуудлага мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр /2019.10.16/ 11.30 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид очиж, тус сумын харьяат, 63 настай, эрэгтэй Б-ийн цогцсыг шавраас гаргаж, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ. Талийгаачийн үхэл гадны нөлөөтэй эсэхийг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтооно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
609367
0 эможи
Зочин
2019-10-17 12:20
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс