Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг АТГ-ын шалгаж эхэллээ

2019 оны 10 сарын 17

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн уржигдар орой Улаанбаатар хотод саатуулан мэдүүлэг авч, улмаар шөнөдөө тус аймагт очиж, өглөө нь албан өрөөнд нь нэгжлэг хийсэн тухай зарим цахим мэдээллийн хэрэгсэлд гарлаа.

Холбогдох байгууллагынхан болон орон нутгийн эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг шалгаж байгаа нь үнэн” хэмээсэн юм. Бидэнд олдсон мэдээллээр өчигдөр түүний албан өрөөнд нь нэгжлэг хийхийн зэрэгцээ тус аймгийн Мэргэжлийн хяналтын болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын эрх бүхий албан тушаалтнуудаас гэрчээр тайлбар авсан гэнэ. Ш.Оргилыг орон нутагтаа алт олборлогчдод зөвшөөрөл олгоход нөлөөлж, бусдаас хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт шалгаж буй бололтой. 

Тодруулбал, алт олборлогчидтой хууль бус гэрээ байгуулсан хэрэгт шалгуулж буй тус аймгийн Ерөө сумын Засаг дарга “бяцхан” хэмээх М.Ганбаатар нарт холбогдох хэрэгт хамаатуулж байгаа гэх мэдээлэл бидэнд ирлээ. М.Ганбаатарыг Засаг даргын эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, хуулиар хориглосон газарт 90 гаруй аж ахуйн нэгжийг алт олборлуулснаас байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэн МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст байцааж эхэлсэн. Улмаар харьяаллын дагуу АТГ-т шилжүүлээд байгаа юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-ынхан багтсан ажлын хэсгийн өнгөрсөн есдүгээр сард Сэлэнгэ аймагт ажиллан, хуулиар хориглосон газарт олборлолт явуулж, байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан бөгөөд зөвхөн Ерөө сумын нутаг, Агуйт хэмээх газраас хувиараа алт олборлогч 40 гаруй хүнийг саатуулсан билээ. Энэ хэрэг Сэлэнгэ аймгийн Засаг даргыг АТГ-ынхан шалгах үндэслэл болсон бололтой.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Э х сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609357
1 эможи

Зочин
2019-10-17 12:18
гоё хэлжээ
Бугант эх орон
2019-10-17 12:16
АТГ г ТАГ буруу бичжээ.
Бугант эх орон
2019-10-17 11:29
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэст одоо ажилладаг 2 жилийн өмнө Бугант суманд цагдаагийн даргаар ажиллаж байсан Мөнгөнхундага гэдэг асар ихээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шинэ ланд 200 гаа унаж чаддаггүй гэх хүнийг шалгахыг бугатын иргэд шаардаж байна.Энэ алтны нинжа нар зөвшөөрөлгүй эрээ цээргүй авирлах эхлэлийг энэ хүн тавьсан техник тай нинжа болгоноос хаалт авна гэж 150 гаруй тус тусдаа хууль бус аль ухагч нэг бүрээс тав таван сая төгрөг авсан тухай өөрөө бас эхнэрээ алаад шоронгоос гарсан төрсөн ах Алтанхундага Сүрэн авгай гараар өөрөө аль ухуулдхг.Цагдаагийн гаднах Миний цагдаа намайг хамгаална гэсэн шилэн самбараас гадаа ядарсан залууг гавлаж доромжлоод гээд гэж баалгалгүй өмдөнд нь авахуулахаас ард түмнээс ичсэн залуу аргаа бараад шил хагалж өөрийгөө зоож алсан гэж бугатын хүн бүхэн ярьж байна шүү архи ухаарах дэлгүүрээс хураагдсан архиа гаргаж уудаг байсан гэсэн яриа байна.Энэ хүнийг ТАГ с шалгасан боловч байцаагчдаа 30 сая төгрөг өгч хэргээс мултарсан гэж өөрөө ам алдсан гэж хүн бүр яриад байна.Гантулга гэж алтны хүүхэнтэй хамтардаг гээд байна дээ шүү.Хардах эрхийнхээ
Зочин
2019-10-17 11:27
Их ноо бий шүү сайн шалгаарай
keyboard_arrow_up