Хуулийн байгууллагуудын НЭГДСЭН ӨДӨРЛӨГ боллоо

2019 оны 10 сарын 17

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын тамгын газраас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан хуулийн байгууллагуудын нэгдсэн “Нээлттэй хаалганы өдөрлөгт” оролцжээ.   

Тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Х.Баярмаа, хяналтын прокурор С.Энхмаа, О.Баярсайхан нар прокурорын байгууллагын үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, Багахангай дүүрэгт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан байна.

Мөн Багахангай дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд прокурорын төлөөллийг оролцуулж цаашид хамтран ажиллах талаар санал  гаргаж ажилласан байна.

                                                          НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609356
0 эможи

Зочин
2019-10-17 12:17
keyboard_arrow_up