Хоёрдугаар эмнэлгийн дөрвөн давхраас 53 настай эрэгтэй хүн унаж нас баржээ
2019 оны 10 сарын 15
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дөрвөн давхрын цонхноос хүн унаж нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Өнөөдөр өглөө 06.00 цагийн үед хүн унаж нас барлаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан бөгөөд хохирогч нь нь 53 настай эрэгтэй байсан гэх бөгөөд тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.
Хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Энэ сарын 15-ны өглөө 06.00 цагийн үед Улсын хоёрдугаар төв эмнэлгийн цонхоор хүн уналаа гэдэг дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу хэргийн газарт цагдаагийн бие бүрэлдэхүүн очиход өндрөөс унасан хүний бие маш муу байсан. Нас бараагүй байсан” гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
3
1
609287
6 эможи
Зочин
2019-10-15 21:41
Зочин
2019-10-15 16:48
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс