ГХЯ: Японд болсон хар салхинд одоогоор Монгол иргэд өртсөн гэх мэдээлэл байхгүй

2019 оны 10 сарын 14

Arslan.mn

Японд сүүлийн 60 жил тохиогоогүй Хагибис хар салхины улмаас нас  барсан иргэдийн тоо 19 хүрээд байна гэж “NHK телевизээс мэдээлсэн билээ. 

"Тус улсад манай улсын 9,700 гаруй иргэн оршин суудаг бөгөөд одоогоор монгол иргэн өртсөн гэх мэдээлэл байхгүй" хэмээн Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.

"Хагибис" 19 дэх хар салхи Япон Улсын төвийн бүс, Токио хот, Канагава, Точиги, Гүнма, Иватэ, Мияги, Фүкүшима, Чиба, Сайтама, Нагано зэрэг мужуудын нутаг дэвсгэрийг дайрсан юм. 

Мөн Нагано мужид 160 гаруй хүн үерийн улмаас настай хүмүүс амьдардаг барилга дотор гацаад байна гэж мэдэгджээ. Сайтама мужид 260 ахмад настан үерийн улмаас гацаад байгаа аж. “ NHK телевиз хүчтэй борооны улмаас  зүүн хойд нутгийн 14 голын түвшин эргээ давж халина. Мөн 14 мянган байшин, барилга  ундны усны нөөцгүй болоод байна гэж  мэдээлсэн байна. Ерөнхий сайд Шинзо Абэ  дахин иргэд амь үрэгдэх боломжоос зайлсхийхийн тулд  27 мянган цэргийг аврах ажиллаггаанд оролцуулна гэв. Түүнээс гадна  хар салхи, үерийн улмаас орон даяар учирсан бүх гарз хохирлыг  хурдан нөхөн сэргээхийн тулд Засгийн газраас дэмжлэг үзүүлэхээ амласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609262
0 эможи

Зочин
2019-10-14 21:22
keyboard_arrow_up