СТАТИСТИК: Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 43 хувиар өсчээ

2019 оны 10 сарын 14

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 9 сарын байдлаарх статистик дүнг Үндэсний Статистикийн хорооноос өнөөдөр мэдээллээ.

2019 оны эхний есөн сарын байдлаар 26.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэнээс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэмт хэргийн улмаас нас барсан иргэн 823, гэмтсэн 6.6 мянга байгаа бол улсад учирсан хохирлын хэмжээ 225.2 тэрбум төгрөг байгаа аж. Үүнээс нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 32.3 тэрбум төгрөг байна.

Үүнээс согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2019 оны эхний 9 сард 3142 болж, өмнөх оны мөн үеэс 943 (42.9%), эмэгтэй хүн оролцсон хэрэг 2193 болж, 183 (9.1%), бүлэглэн үйлдсэн хэрэг 1298 болж, 25 (2.0%), гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 789 болж, 1 (0.1%), мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 175 болж, 71 (68.3%), хүүхэд оролцсон хэрэг 706 болж, 114 (19.3%)-өөр тус тус өсжээ.

БYРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, хэргийн ангилал, төрлөөр, жил бүрийн эхний 9 сарын байдлаар:

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609258
2 эможи

Зочин
2019-10-15 01:16
Зочин
2019-10-14 21:23
keyboard_arrow_up