Тэтгэвэрийн зээлийн хүү хэдэн хувиар буурав

2019 оны 10 сарын 14

Arslan.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам арилжааны банкуудтай харилцан тохиролцож, зээлийн хүүг үе шаттай бууруулж байна. Үүний дагуу тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах шийдвэрийг энэ сарын 1-нд гаргасан. Урт хугацаатай зээлийн хүүг бууруулах хүсэлтийг ахмадууд удаа дараа тавьснаар дээрх шийдвэрийг гаргасан юм.

Улмаар уг шийдвэрийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэхийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэв. Бага хүүтэй зээлийг зөвхөн 12 сар хүртэлх хугацаагаар тэтгэврийн зээл авч буй ахмадуудад олгож байсан.

Тэгвэл өмнө нь 18 хувийн хүүтэй олгож байсан зээлийн хүү өнөөдрөөс 15.6 болж буурлаа. 2020 оны нэгдүгээр сараас зээлийн хүүг дахин 2.6 пункцээр бууруулж, 13 хувь болгохоор арилжааны банкуудтай тохиролцжээ. Энэ дагуу 417.7 мянган тэтгэвэр авагч бага хүүтэй зээл авах боломж бүрдэх юм.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
609239
3 эможи

зочин
2019-10-17 13:50
худлаа одоо шинээр авч бгаа зээлийн хууг ингэж бууруулахаар болсон бна лээ шуу хогшчуудээ та нар урьд нь авсан бол оорчлогдохгуй шуу та нарыг хошгоруулж 2020 оны сонгуульд суудал авах гэсэн хуурамч арга
Зочин
2019-10-15 01:14
Зочин
2019-10-14 14:08
keyboard_arrow_up