ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2019 оны 10 сарын 12

Arslan.mn

Энэ долоо хоногт /2019.10.07-2019.10.13/ Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.  

С.БААТАРЖАВ: Хар тамхины хэрэгт ногдуулах ялыг нэмэх нь зүйтэй

Arslan.mn

Цагдаагийн байгууллагын бодлого чиглэл, үйл ажиллагаа болон зохион байгуулж байгаа арга хэмжээ, олон нийтийн анхаарал татсан зарим томоохон хэргүүдийн талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав дэлгэрэнгүй ярилцжээ. Тэрээр ярилцлагандаа "... Юун түрүүнд ажлаа аваад шинэчилсэн хуулиудтай үйл ажиллагаагаа нийцүүлэх зорилгоор эрүү, хэв журмын нөхцөл байдалд бодитой судалгаа хийлгэж, үнэлэлт дүгнэлт өгөх, удирдлага зохион байгуулалтын болон бүтцийн зарим өөрчлөлтүүд хийх, алба хаагчдын хүний нөөцийн зөв оновчтой бодлого хэрэгжүүлэх, тэдний мэдлэг, ур чадвар, сахилга хариуцлагыг сайжруулах гээд цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Ер нь сүүлийн 4-5 жилд цагдаагийн байгууллагад орон тооны хувьд өөрчлөлт хийгдээгүй, нэмэгдээгүй байсан.Манай алба хаагчид ажлын ачаалал их байгаа ч ажлаас хойш суулгүй, хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж байгаа. Нэг хэсэг улстөрчид, гишүүд, эрх бүхий албан тушаалтан, танил талаасаа дэмжлэг авч удирдах албан тушаалд томилогдох, цол, шагнал авах асуудал цагдаагийн байгууллагад хавтгайрсан байсныг нуух шаардлагагүй. Харин одоо алба хаагч нарын зүгээс болон бусад байгууллага, албан тушаалтнаас байгууллагын үйл ажиллагаа түүн дотроо хүний нөөцийн бодлого, шийдвэрт нөлөөлүүлэх, нөлөөлөх гэсэн хандлага арилсан. Онцлоод хэлэхэд намайг ажил авснаас хойш Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын зүгээс дээрх чиглэлээр ямар нэгэн хүсэлт, шахалт ирээгүй, миний гаргасан шийдвэрт нөлөөлөөгүй дээ. Алба хаагчид маань томилогдсон ажлын байр, албан тушаалдаа хичээн зүтгэж, хамт олныхоо итгэл, сайшаалыг хүлээж, ажилдаа “эзэн нь” байж гэмээ нь ахиж дэвшинэ гэдэг нэгдсэн ойлголттой болж, удирдлагын шийдвэрт талархалтай хандаж байгаа. Удирдах албан тушаалд томилогдож буй алба хаагчдын хамгийн гол шалгуур бол туршлага, дадлага, бие бүрэлдэхүүнд хүлээн зөвшөөрөгдөх явдал юм. Цаашид ч цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд удирдлагаас шалтгаалах бүхий л арга хэмжээг авна..." хэмээн онцоллоо. 

ЦЕГ-ын “ХҮҮХДИЙН АЛБА” үүсэн байгуулагдсаны түүхт  70 жилийн ой тохиолоо

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад Хүүхдийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиолоо. Цагдаагийн байгууллагын “Хүүхдийн алба”-нд ажиллаж буй үе үеийн алба хаагчид эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө, тэдний хууль ёсны эрхийг хамгаалах, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, бие хүн болж төлөвшихөд нь үүрэг гүйцэтгэх, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд өнгөрсөн хугацаанд олон ажил, арга хэмжээг зохион байгуулсан байна. Сүүлийн жилүүдэд Хүүхдийн албанаас хүүхэд хамгааллын чиглэлээр Зөв тусгал, Unfriend, Яараад яахав дээ, Хайрлая хамгаалъя, Бяцхан зорчигч гэх мэт олон нийтрүү чиглэсэн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд эдгээр аянууд нь үр дүнгээ өгөөд байгаа юм. Тэгвэл энэ сарын 11-ний өдөр тус албанд амжилт бүтээлтэй ажилласан үе үеийн алба хаагчидыг шагнаж урамшуулах ёслолын арга хэмжээ Монголын Хүүхдийн ордонд боллоо. Ёслолын арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд хамгааллын газрын дарга Б.Баярмаа, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нар ажил хөдөлмөрөөрөө манлайлсан алба хаагчдад баяр хүргэж, шилдгүүдийг тодрууллаа. 

ЦЕГ-аас “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад“ бүх шатны байгууллагатай хамтран ажиллана

Arslan.mn

Цагдаагийн байгууллагын Хүүхдийн албаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 10-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.Цагдаагийн  ерөнхий газраас санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа эрдэм шинжилгээний хуралд ХЗДХЯ, ХНХЯ, БСШУСЯ болон эцэг эхийн төлөөлөл, сургуулийн нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллагын алба хаагч нар оролцлоо. Ирээдэй хойч үе болсон хүүхэд, залуучуудын сайн сайхны төлөө тэдэнд гэмт хэргийн хор уршиг, үр дагавар, хуулийн хариуцлага, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх эерэг аргаар хүмүүжүүлэх зорилгоор  “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа нь энэ юм. 

“ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-2019” тэмцээн амжилттай явагдаж ШИЛДГҮҮДЭЭ тодрууллаа

Arslan.mn

ЦЕГ-ын ТЦА-аас алба хаагчдын мэдлэг, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг шалгадаг “Шилдэг зохицуулагч” тэмцээн 1967 оноос хойш  52 дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа. “Шилдэг зохицуулагч-2019” тэмцээнд Тээврийн цагдаагийн албаны харьяа газар, хэлтэс, тасаг, хэсгийн 36 нэгжийн 72 алба хаагч оролцож, гэрийн даалгавар, жагсаалын үзлэг, хууль эрх зүй, гадаад хэлний мэдлэг, зам тээврийн ослын газарт ажиллах ажиллагаа, биет зохицуулалт хийх, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сонор сэрэмж, ур чадвар шалгах төрлүүдээр мэдлэг оюун, авхаалж самбаа, хурд хүчээ сорьж, шилдгүүдээ шалгарууллаа. ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-аар Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Давааням шалгарч өргөмжлөл, цомоор шагнуулав.

Д.БАТЖАРГАЛ: “ДУРААРАА БИШ ДҮРМЭЭРЭЭ“ замын хөдөлгөөнд оролцвол түгжрэл 30 хувиар буурна

Arslan.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Батжаргалтай “Дураараа Бишээ ДҮРМЭЭРЭЭ” аяны хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Орон нутгийн замд үйлдэгдэж байгаа зам тээврийн ослыг бууруулах нь Яараад яахавдээ аяны гол зорилго байсан.  Уг аяныг 6 дугаар сарын 15-наас эхлэн зохион байгуулсан.  Учир нь энэ үед хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөний эрчим нэмэгдэж тэр хэрээрээ зам тээврийн осол нэмэгддэг. Тус яны хүрээнд зам тээврийн осол өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад 10 хүртэлх хувиар буурсан. Одоо бид суурин газар замын хөдөлгөөнд оролцож байгаа оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогч нарын сөрөг хандлагыг өөрчлөх, соёлыг төлөвшүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, чиглэлээр “Дураараа Бишээ Дүрмээрээ” аяныг эхлүүлээд байна. Энэ аян маань 9-р сарын 23-аас хоёр сарын хугацаатай үргэлжилнэ. Аянд цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаагаас гадна НЗДТГ, “Оюу толгой” ХК, ЗТХЯ хамтран ажиллаж байна. Мөн байгууллагууд ихээр дэмжин хамтран ажиллаж байгаа. Нийтийн тээврийн газар, “Өгөөж чихэр боов” ХК, “Талх чихэр” ХК болон бусад үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд маань өдөр тутамд хөдөлгөөнд оролцдог тээврийн хэрэгсэл, түгээлтийн машин дээрээ “Дураараа Бишээ Дүрмээрээ” зурагт хуудсыг байрлуулан ажиллаж байна. Их дээд сургуулиудын оюутны зөвлөлүүд өөрсдийн санаачлагаар хамтран ажиллаж зурагт хуудас, видео бичлэг, пост зэргийг бэлтгэж олон нийтийн сүлжээнд байршуулсан. Дурьдвал АШУИС, МУИС, ШУТИС, БИС, Улаанбаатар их сургууль гэх мэт олон байгууллага хувь хүмүүс манай аянд нэгдсэн. Энэ дашрамд манай аяныг дэмжиж хамтран ажиллаж байгаа бүх байгууллагууддаа талархлаа илэрхийлье. Таны хийсэн, хийх гэж байгаа энэ үйлс зам тээврийн ослыг бууруулахад үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа шүү гэдгийг хэлмээр байна..." гэлээ. 

Тээврийн цагдаагийн албаны удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Arslan.mn

ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн энэ сарын 09-ээс 11-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын дунд уламжлал болгон зохион байгууллагддаг “Удирдах ажилтнуудын сургалт зөвлөгөөн” тэртээ 1982 оноос хойш өдгөө 37 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд албаны харьяа газар хэлтэс, төв, орон нутгийн цагдаагийн 60 удирдах албан тушаалтан оролцлоо. Сургалт зөвлөгөөний үеэр удирдах ажилтнуудын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн, алба хаагчдын дунд “Шилдэг зохицуулагч” тэмцээн уралдааныг зохион байгуулжээ.

“Зөв хэвшил хандлага-II” аяны нээлтийн ажиллагааг зохион байгуулав

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Зөв хэвшил хандлага-II” 90 хоногийн аяны нээлтийн ажиллагааг зохион байгуулав. Нээлтийн ажиллагаанд төвийн удирдлагууд болон тус төвийн 49, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын энэ оны 2019 өдрийн А/04 дүгээр тушаалаар баталсан “Ёс зүйн төлбөртэй сургалт”-д оролцож буй цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 60, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын захиалгаар “Олон нийтийн цагдаа” бэлтгэх сургалтад хамрагдаж буй 16 иргэн, нийт 125 алба хаагч, иргэн оролцлоо.

Нийслэлийн цагдаагийн Удирдах газраас “Олс таталт-2019” тэмцээнийг зохион байгууллаа

Arslan.mn

Алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын хэлтэс, төвийн алба хаагчдын дунд “Олс таталт-2019” тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд 8 багийн 64 тамирчин оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорьсноос нэгдүгээр байранд Хэв журмын хэлтэс, хоёрдугаар байранд Эрүүлжүүлэх саатуулах төв, гуравдугаар байранд хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн баг тамирчид шалгарч мeдаль, өргөмжлөлөөр шагнагдлаа.

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ“ зохион байгууллаа

Arslan.mn

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс энэ сарын 10-ны өдөр ХААИС дээр "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" зохион байгууллаа. Өдөрлөгөөр "Дураараа биш дүрмээрээ", Хичээлийн шинэ жилийн хаалт, Иргэдийн өмчийн хулгай, Дээрэм, Бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, 11, 15 дугаар хороодын иргэд оюутан, сурагчидад мэдээ мэдээлэл хүргэж санал хүсэлтийг сонсон, шийдвэрлэн ажиллалаа.

“Мэдээлэл, дүн шинжилгээнд тулгуурласан хууль сахиулах үйл ажиллагаа, олон улсын чиг хандлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Arslan.mn

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газартай хамтран “Мэдээлэл, дүн шинжилгээнд тулгуурласан хууль сахиулах үйл ажиллагаа, олон улсын чиг хандлага” сэдэвт сургалтыг энэ сарын 09-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү сургалтын үеэр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бодлого болон Швед, Эстони, Серби улсын мэдээлэл, дүн шинжилгээнд тулгуурласан үйл ажиллагааны нөхцөл байдлын талаар туршлага судаллаа.

Дотоодын цэргийн штабаас “Зөв хэвшил, хандлага-II” аяны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “Зөв хэвшил, хандлага-II” аян эхлээд байна. Дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчид нээлтийн үйл ажиллагаагаа энэ оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны үеэр бэлтгэл хурандаа Д.Чулуун “Уламжлал ба шинэчлэл”, бэлтгэл хурандаа У.Бат-Эрдэнэ “Цэргийн сахилгыг бэхжүүлэхэд алба хаагчийн идэвх санаачлага” сэдвээр алба хаагчдад мэдээлэл хийлээ.

Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчид явган аялал зохион байгууллаа

Arslan.mn

“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын спорт, явган аялал” удирдамжийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба нэгж, Хэвлэл мэдээллийн төв, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн алба хаагчид энэ сарын 04-ний өдөр Богд-Хан уулын Баруун ширээт оргилруу явган алхалт хийж, спорт өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөг нь алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, спортоор бие даан хичээллэх идэвх, сонирхлыг өрнүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой.

БЗД дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс мөрдөгч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүллээ

Arslan.mn

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс мөрдөгч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Мөрдөн шалгах ажиллагаан дахь хойшлуулшгүй ажиллагаа, түүний ач холбогдол, анхаарах асуудал” сэдвээр онол, практикийн сургалтыг “Дотоод хэргийн их сургууль”-ийн Эрүүгийн процессын эрхзүй, Эрүүгийн эрх зүйн танхимтай хамтран зохион байгууллаа.

Ш.Шинэбаяр: Иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх ТУСГАЙ дугаарыг 24 ЦАГААР ажиллуулдаг

Arslan.mn

Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн үйл ажиллагааны талаар тус хэлтсийн  ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ш.Шинэбаяртай ярилцлаа. Тэрээр  ярилцлагандаа "...Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс нь 2016 онд Цагдаагийн ерөнхий газрын харьяанд байгуулагдаж, Цагдаагийн албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүргийг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус хэлтэс нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийг хамгаалах тухай прокурор, шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, туслалцаа үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг. Хамгаалалтад авагдсан иргэдийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл 2018 оны 03 дугаар улиралд 28 иргэнийг хамгаалалтад авсан бол энэ оны 3 дугаар улирлын байдлаар 105 иргэнийг хамгаалалтад авсан нь даруй 4 дахин өссөн дүнтэй байна. Энэ нь цагдаагийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ойлголт хандлагыг өөрчлөх сургалт зохион байгуулсны, нөгөөтэйгүүр иргэдийн эрх зүйн мэдлэг тэр дундаа гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл сайжирсны үр дүн гэж харж байна." гэжээ. 

БЗД дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс 3 дугаар улирлын тайлангийн хурлыг  зохион байгууллаа

Arslan.mn

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс 2019 оны 3 дугаар улирлын тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Тайлангийн хурлаар үр дүнгээ хэлэлцэж, цаашид анхаарах, эрчимжүүлэх ажлуудаа төлөвлөн хариуцсан чиглэлийн алба хаагчдад үүрэг чиглэл өгсөн байна. 

Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний 9 сард нийт гэмт хэрэг -14.4 хувиар БУУРЧЭЭ

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр холбогдох байгууллагуудаас нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдоржийн танилцуулснаар Улаанбаатар хотод өнгөрсөн есдүгээр сард гэмт хэргийн гаралт 3000 орчмоор буурсан байна. Тодруулбал, дотод хулгай, дээрмийн хэрэг 15-45 хувиар буурчээ.  Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн 584 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газраас гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн шийвдэрлэлтэд байнгын хяналт тавьж ажилласнаар дуудлага мэдээлэл 1170 буюу 22.2 хувиар, гэмт хэрэг 4.1 хувиар тус тус буурч, зөрчлийн илрүүлэлт, шийдвэрлэлт 3.3 дахин өсчээ. 

"Нийгмийн сүлжээнд зөв байцгаая"  арга хэмжээ зохион байгууллаа

Arslan.mn

Өсвөр насны хүүхэд, залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох, цахим харилцааны эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор ГХУСАЗЗ, ХХМТГ, ЦЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” аяныг эхлүүлээд байна. Энэ удаагийн арга хэмжээнд 500-600 хүн оролцох бөгөөд цахим  зөв хэрэглээ, цахим соёлыг бий болгох талаар түлхүү ярьж, оролцогч, зочид, төлөөлөгчид харилцан ярилцаж, санал солилцож, мэдээлэл хуваалцах боломжтойгоороо онцлог байлаа. 

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газраас “АХМАДААСАА СУРАЛЦЪЯ” өдөрлөгийг зохион байгууллаа

Arslan.mn

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас “АХМАДААСАА СУРАЛЦЪЯ” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус хэлтсийн “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс санаачлан жил бүр “Ахмадаасаа суралцъя” өдөрлөгийг зохион байгуулдаг бөгөөд энэ жил тус хэлтэст 10 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтан Ц.Оюунчимэгийн хөдөлмөр, алдрыг тэмдэглэн өнгөрүүллээ.

9 давхраас унах гэж байсан 3 настай хүүхдийг Цагдаагийн ахмад ажилтан аварлаа

Arslan.mn

 

Энэ сарын 5 ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд 3 настай хүүхэд тагтнаасаа унах гэж байсныг Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нэгэн иргэн аварлаа. Тухайн 3 настай хүү гэртээ ганцаараа байсан төдийгүй тагтан дээрээсээ дүүжлэгдэн унах гэж байсан байна. Цагдаагийн ахмад ажилтан хүүхдийг амжиж  балкон даваад татаж авчээ. 

Дундговь аймгийн Цагдаагийн газраас “Хүний эрхийн ойлголт” сэдвээр сургалт зохион байгууллаа

Arslan.mn
Дундговь аймаг дахь цагдаагийн газрын албаны сургалтын өдрөөр сургагч багш, Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Н.Ганбат алба хаагч нарт “Хүний эрхийн ойлголт” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Хэрэг бүртгэх тасгаас  “Шатар”-ын тэмцээнийг зохион байгууллаа

Arslan.mn

Шатрын спортыг хөгжүүлэх, сурталчлан таниулах, алба хаагчдын сэтгэн бодох чадвар, оюун ухааныг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Дундговь аймаг дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгаас 2019 оны аварга шалгаруулах “Шатар”-ын тэмцээнийг зохион байгууллаа. Шатрын тэмцээний эрэгтэй төрөлд Нэгдүгээр байранд д/ч М.Мөнхбат, Хоёрдугаар байранд х/а О.Амарсанаа, Гуравдугаар байранд х/ч Даваадорж, Эмэгтэй төрөлд Нэгдүгээр байранд д/ч Л.Мөнхчимэг, Хоёрдугаар байранд а/х Д.Цэвэлмаа, Гуравдугаар байранд а/д Ч.Сүрэнхорлоо нар шалгарлаа.

АЛБАНЫ НОХОД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Arslan.mn

"Монголын герман хоньч нохойн холбоо"-ноос 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан "GSDAM OG SHOW NOMADKRAFT CUP" тэмцээний 6-9 сартай гөлгөн нохойн ангилалд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн үржлийн хэсэгт бойжиж буй "Мики", "Мустанг" дуудлагатай нохойтой оролцож, Герман хоньч нохойн үүлдэрлэг байдал, биеийн стандарт хэмжээ, өнгө үзэмж, арчилгаа, нийгэмшсэн байдал зэргийг харгалзан тус тэмцээний шүүгчдын баг Олон улсын спорт нохойн нормативын дагуу оноо өгч байр эзлүүлэхэд ангилал тус бүрдээ 2 дугаар байранд шалгарч цом, өргөмжлөлөөр шагнагдсан амжилт үзүүллээ. 

"ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2019" ТЭМЦЭЭН БОЛЛОО

Arslan.mn

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа хэсгийн байцаагчийн албандаа хандах хандлага, албаны үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадвар, бие бялдар, мэдлэг чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/213 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу “Хэсгийн байцаагч-2019” тэмцээнийг 2019 оны 10 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсэгт тус тус зохион байгууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609204
1 эможи

Зочин
2019-10-13 22:39
keyboard_arrow_up