“ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-2019” тэмцээн амжилттай явагдаж ШИЛДГҮҮДЭЭ тодрууллаа
2019 оны 10 сарын 12
Алба хаагчдын мэдлэг, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг шалгадаг “Шилдэг зохицуулагч” тэмцээн 1967 оноос хойш 52 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна.
“Шилдэг зохицуулагч-2019” тэмцээнд Тээврийн цагдаагийн албаны харьяа газар, хэлтэс, тасаг, хэсгийн 36 нэгжийн 72 алба хаагч оролцож,
- Гэрийн даалгавар
- Жагсаалын үзлэг
- Хууль эрх зүй, гадаад хэлний мэдлэг
- Зам тээврийн ослын газарт ажиллах ажиллагаа
- Биет зохицуулалт хийх
- Бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин
- Сонор сэрэмж, ур чадвар шалгах төрлүүдээр мэдлэг оюун, авхаалж самбаа, хурд хүчээ сорьж, шилдгүүдээ шалгарууллаа.
Тэмцээн 2 өдөр үргэлжилсэн бөгөөд “Шилдэг зохицуулагч-2019” цогцолбор тэмцээний нийлбэр дүнгээр
- ТУСГАЙ БАЙР-ыг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг,
- ГУРАВДУГААР БАЙР-д Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг,
- ХОЁРДУГААР БАЙР-д Архангай аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг,
- ТЭРГҮҮН БАЙР-д Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс шалгарч өргөмжлөл, цом, иж бүрэн компьютер, принтерээр шагнаж урамшуулав.
- ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-аар Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Давааням шалгарч өргөмжлөл, цомоор шагнуулав
Эх сурвалж: ТЦА
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
16
5
1
609191
22 эможи
Зочин
2019-10-12 13:53
Зочин
2019-10-12 13:32
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс