Хориотой эм, тариа хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

2019 оны 10 сарын 11

Arslan.mn

Олон улсын хориотой бодисын жагсаалтад багтсан эм бэлдмэл их хэмжээгээр илгээснийг илрүүлжээ. 

Тодруулбал, Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2019 оны аравдугаар сарын 5-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монгол Улсын нэр бүхий иргэдийн нэр дээр ирүүлсэн дайвар ачаанд станозолол, тренболон зэрэг эр бэлгийн дааврын бэлдмэл, булчин хөөлгөгч эм, тариа их хэмжээгээр нуун далдалж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

Эдгээр эр бэлгийн дааврын бэлдмэл нь синтетик аргаар буюу лабораторид гаргаж авсан, АНУ-ын Хууль зүйн яамны харьяа Мансууруулах бодистой тэмцэх газраас “Гуравдугаар зэрэглэл”-ийн хориотой бодисын жагсаалтад оруулсан, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бэлдмэл юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609183
1 эможи

Зочин
2019-10-12 13:53
уншигч
2019-10-11 18:08
Нөгөө баригдсан дипломатчидын сүлжээ юу
Зочин
2019-10-11 16:36
keyboard_arrow_up