Ачааны машин мөргөлдөж, жолооч нь амиа алджээ

2019 оны 10 сарын 11

Arslan.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Шугамын хөндий” гэдэг газарт авто ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ.

Хэргийн талаар тодруулбал, энэ тухай дуудлага өчигдөр /2019.10.11/ аймгийн Онцгой байдлын газарт 18.00 цагийн орчимд иржээ. Энэ дагуу Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн дөрвөн алба хаагч, нэг автомашинтай 40 км зам туулан 19.40 цагт очиход Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс тус аймгийн Баруун-Урт сумын чиглэлд зорчиж явсан “Норд бенз” загварын ачааны автомашин, “Потон” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, “Норд бенз” загварын ачааны автомашины жолооч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн А /34 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байна.

Талийгаач А-гийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
609163
1 эможи

Зочин
2019-10-11 16:40
keyboard_arrow_up