Нүхэн жорлонд унасан 50 настай эрэгтэйг эсэн мэнд гаргажээ

2019 оны 10 сарын 11

Arslan.mn

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр 50 настай иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байрлах сургуулийн хашаанд хоёр метр гүнтэй нүхэн жорлонд хүн унасан тухай дуудлага Онцгой байдлын газарт өчигдөр 10:30 цагт иржээ. 

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид 10:47 цагт очиж, тус хорооны харьяат иргэн 50 настай, эрэгтэй "Х"-г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргаж нийслэлийн Түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэхийг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609155
0 эможи

Зочин
2019-10-11 10:57
keyboard_arrow_up