БХТ: Цагаан нуур суманд 150 хүүхдийн ЦЭЦЭРЛЭГ ашиглалтад орно
Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд цэцэрлэгийн насны 474 хүүхэд бий. Тэдний 404 хүүхэд буюу 85,2 хувь нь цэцэрлэгт хамрагддаг. Үүнээс нүүдлийн цэцэрлэг 116 хүүхэд хүмүүждэг аж.
Тэгвэл удахгүй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор тус сумын хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломжтой болно.
Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны захиалгаар Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналтыг гүйцэтгэж байна.
Барилгын ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байгаа бөгөөд дотор засал, дулааны зуухны тоног төхөөрөмж суурилуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа гэж Захиалагчийн хяналт инженер Г.Золбоо мэдээллээ. Түүнчлэн барилга байгууламжийн зураг төслийг Барилга байгууламж компани гүйцэтгэж Эн ди констракшн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байна.
Эх сурвалж: Барилгын хөгжлийн төв
|