Налайхад 79 настай эрэгтэй мориндоо чирэгдэж нас баржээ
2019 оны 10 сарын 10

Налайх дүүргийн иргэн 79 настай, эрэгтэй Н мориндоо чирэгдэж нас баржээ.
Тодруулбал, иргэн Н нь мориор малдаа яваад өчигдөр 18.42 цагийн үед алга болжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн зургаан алба хаагчид Н-ийг гэрээсээ баруун хойд зүгт долоон км орчим зайтай уулын энгэрт мориндоо чирэгдэж нас барсан байсныг олж Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1

1
609102
2 эможи
Зочин
2019-10-10 11:44
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
