Хан-Уул дүүргийн өсвөрийн яруу найрагчид чуулж байна

2014 оны 3 сарын 03

Дүүргийн ЕБС-ын сургуулийн сурагчдын дунд хоёр жилд нэг удаа зохиогддог Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит “Хүрэл тулга-2014” Өсвөрийн яруу найрагчдын наадам өнөөдөр 18-р сургуулийн урлаг зааланд болж байна.

 

Энэ удаагийн наадмыг дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийнхэн гардан зохион байгуулж байгаа бөгөөд сургууль бүрээс ахлах, дунд насны ангилалд зургаа, зургаан сурагч оролцож байгаагаараа онцлог гэж нээлтийн үйл ажиллагаан дээр нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган онцолсон юм. Энэ жилийн наадамд нийт 96 сурагч оролцож байгаа бөгөөд ерөнхий шүүгчээр утга зохиол судлаач яруу найрагч Б.Занданхүү, яруу найрагч Ш.Анхтуяа нар ажиллаж байгаа юм. Энэ удаагийн наадмын шалгаруулалт үндсэн гурван хэсгээс бүрдэж байна. Нэгдүгээрт сургууль бүрээсээ шалгарсан сурагчид насны ангиллаар өөрийн бэлдэж ирсэн шүлгээ унших бол хоёрдугаар шатанд 15-н  өсвөрийн яруу найрагч тунаж үлдэх юм. Харин гуравдугаар шатанд шалгарсан хүүхдүүд шүүгчдийн өгсөн сэдвээр өөрийн унаган авьяас, бичлэгийн уран чадвар, найруулга зүй, уран яруу уншлагыг гол болгож шүүх аж. Харин шалгарсан сурагч нийслэлийн “Хүрэл тулга” наадамд нийт Хан-Уул дүүргийн өсвөрийн яруу найрагчдаа төлөөлөн оролцох эрхийн эзэн болох юм. Түүнээс гадна энэ удаагийн наадмыг нээлттэй,  ил тод, шударга байлгах үүднээс таван хүүхэд уншсаны дараа оноогоо дэлгэцэн дээр харуулж байсан нь шинэлэг бөгөөд хөгжөөн дэмжигчдийн талархлыг хүлээж байсныг энд онцлох нь зүйтэй. Бид хэддүгээр сургуулийн хэн гэдэг өсвөрийн яруу найрагч дүүргийн ЕБС-ын Хүрэл тулга-ын эзэн болсныг тун удахгүй хүргэх болно.
















































































































 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609
0 эможи
keyboard_arrow_up