Төв аймаг: Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэргийн шүүх хуралдаан эхэллээ
ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүн холбогдох бусдыг эрүүдэн шүүсэн, эрүүдэн шүүх ажлыг зохион байгуулсан, оролцсон гэх эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ.
ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүн холбогдох бусдыг эрүүдэн шүүсэн, эрүүдэн шүүх ажлыг зохион байгуулсан, оролцсон гэх эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно. Шүүх хурлыг өглөө 10.00 цагт товлогджээ.
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээж авбал хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шүүх хурлыг дахин явуулна. Хэрэв шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээж авахгүй гэвэл анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах юм байна.