“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар Р.Батсүхийг томилжээ
2019 оны 10 сарын 08
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Цэнгэл албан ажлаа өгч, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн улс төрийн зөвлөхөөр сонгогдож ажиллаж буй.
Б.Цэнгэлийг ажлаа өгсөнтэй холбогдуулан, тус компанийн ТУЗ-өөс шийдвэр гаргаж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р.Батсүхийг томилжээ. Р.Батсүх нь 2018 оны долдугаар сараас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
608989
0 эможи
Зочин
2019-10-08 09:40
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс