ДЭЭД ШҮҮХ: ”Жаст” группийн Ш.Батхүүг өнөөдөр шүүнэ
2019 оны 10 сарын 07
АТГ-аас "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг гаднын банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан хэрэгт "Жаст"-ын Ш.Батхүү нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Мөрдөн байцаалтын явцад "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэргийг тусгаарлаж, шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тэгвэл Улсын Дээд шүүхэд өнөөдөр /2019.10.07/ "Жаст"-ын Ш.Батхүүд холбогдох хэргийн шүүх хурал болно.
Улсын Дээд шүүхийн хуралдаанаас Ш.Батхүүгийн гомдлыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргавал Ш.Батхүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр анхан шатны шүүхээр хэлэлцэх боломж бүрдэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
608945
0 эможи
Зочин
2019-10-07 12:22
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс