Төв аймгийн замд авто ослын улмаас гурван хүн бүхээгт хавчуулагдан нас баржээ
Төв аймгийн Баянхангай сумын Баянхангай сумаас Заамар сум орох шороон замд өчигдөр /2019.10.06/ 15.00 цагийн үед 26 настай эрэгтэй Б-ийн жолоодож явсан “Аксент” загварын суудлын автомашин, “Прадо” загварын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ.
Тодруулбал, ослын улмаас автомашины бүхээгийн төмөр хийцэд гурван хүн хавчуулагдан нас барж хоёр хүн гэмтжээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 30 минут ажиллан 26 настай эрэгтэй Б, 26 настай эмэгтэй Э, хоёр настай эрэгтэй Э нар автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн бол дөрвөн настай хүүхэд, франц улсын иргэн Ж нар гэмтсэн тул Баянхангай сумын эмнэлэгт хүлээлгэж өгсөн байна.