Хувийн таарамжгүй харилцааны улмаас төрсөн ахынхаа хүзүүнд нь хутгалан хөнөөсөн хэрэг гарчээ
2019 оны 10 сарын 07
Дорноговь аймагт Иххэт сумын нутагт төрсөн ах болох 41 настай Ө-г аравдугаар сарын 2-ноос 3-ныг шилжих шөнө 37 настай Б нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.
Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь төрсөн ахынхаа аминд хүрэх үедээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд хүзүүн тус газарт нэг удаа хутгалаад хэргийн газраас зугтсан байжээ. Уг хэргийг аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн бөгөөд хэрэгтэнг шуурхай баривчилжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
2
8
608937
12 эможи
Зочин
2019-10-07 15:46
Араатан
Зочин
2019-10-07 12:20
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс