Сайжруулсан түлшинд угаартсан 15 настай хүүхдийн бие хүнд байна

2019 оны 10 сарын 06

Arslan.mn

Сайжруулсан түлшинд сүүлийн хоёр өдөрт 16 иргэн угаартаж, дөрөв нь нас барсан талаарх мэдээллийг өчигдөр /201910.5/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн онцгой комисс өчигдөр орой хуралдаж, угаартсан иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшнээс дээж авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулан нарийвчилсан шинжилгээ авахаар болсон юм.

Сайжруулсан түлшинд угаартсан иргэд Цэргийн госпиталийн Хордлого тайлах төвд эмчлүүлж байгаа бол бага насны хүүхдүүдийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчилж байгаа аж. Эдгээр хүүхдүүдээс 15 настай хүүхдийн биеийн байдал хүнд байгаа ажээ.

Сайжруулсан түлшинд иргэд угаартсантай холбоотойгоор Эрүүл мэндйн яамнаас өнөөдөр /2019.10.06/  мэдээлэл хийх юм.

Эх сурвалж: NEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
608904
2 эможи

Зочин
2019-10-06 22:53
Зочин
2019-10-06 19:02
keyboard_arrow_up