Сэлэнгэ аймагт аав, хүү хоёр баавгайд бариулсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

2019 оны 10 сарын 04

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт аав хүү хоёр баавгайд бариулж амиа алдсан байж болзошгүй хэрэг өчигдөр орой гарчээ.  Орон нутгийн эх сурвалжийн мэдээлж буйгаар  аав хүү хоёрын биеийн хэсгийг шороонд булсан байсныг олжээ. Энэхүү хэргийн дуудлага мэдээлэл өчигдөр орой аймгийн цагдаагийн газарт ирсэн байна. Цагдаагийн болон холбогдох байгууллагынхан одоо тус газар ажиллаж буй юм байна.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "2019 оны аравдугаар сарын 3-ны орой 19:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могойн гол гэх газарт цагдаагийн газрын алба хаагчид эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэж байгаад  хоёр иргэн баавгайд бариулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Шалгалтаар тус аймгийн харьяат 55 настай эрэгтэй О, 8 настай эрэгтэй Б нар нь буюу аав, хүү хоёр баавгайд бариулсан байж болзошгүй байдалтай нас барсан хэргийг шалгаж байна." гэв.

Иймд ОХУ-д гарсан ой хээрийн түймэртэй холбоотойгоор манай улсад олон тооны баавгай орж ирсэн байж болзошгүй тул иргэд сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
608893
3 эможи

Зочин
2019-10-06 10:33
Юун болзошгүй вэ,идүүлээд амиа алдсан гээд хэвлэлийнхэн мэдээллээд байгаам биш үү,сошиал,хэвлэл мэдээллээр гараад байгаа зүйлийг унш л даа
Зочин
2019-10-05 19:42
Зочин
2019-10-05 11:29
sonin l ym
Зочин
2019-10-04 18:31
keyboard_arrow_up