“Эмэгтэйчүүдийн зөвлөл“-ийнхөн 6 дахь жилдээ идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна

2019 оны 10 сарын 04

Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар-н зураг.

Хэлтсийн “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг 2014 онд шинээр байгуулж жил бүрийн тэмдэглэлт баярын өдрүүдэд хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний дунд уралдаан, тэмцээн зохион байгуулан 6 дахь жилдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Энэ хугацаанд:

- Цагдаагийн алба хаагчдын хуримыг анх удаа “Гэрлэх ёслолын ордон”-той хамтран зохион байгуулсан,

- Нийгмийн хариуцлагатай байгууллага шалгаруулах уралдаанд хэлтсийн нэг алба хаагчийг сонгон байшин барьж өгсөн,

- Нийслэлийн онцгой байдлын газар, БНСУ-ын Чонан хотын Галын академитай хамтран “Анхан шатны түргэн тусламж үзүүлэх” 7 хоногийн сургалтад 25 алба хаагчийг хамруулсан,

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид “Гэгээн өдөр” арга хэмжээ, хэлтсийн ар гэрийнхэнтэй хамтран “Алтан намар” ургацын баяр, Караоке дуу, Боулингийн тэмцээн зэргийг тус тус амжилттай зохион байгуулаад байна.

Мөн "Pro make up” гоо сайхны студитэй хамтран алба хаагчдын гэр бүлийнхнийг хамруулан ажлын байраар хангахаар сургалтад хамруулаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608890
0 эможи

Зочин
2019-10-05 19:42
keyboard_arrow_up