ОУ-ын охидын өдөр “Мянган цэцэгс” чуулна

2019 оны 10 сарын 04

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг “Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхагласан байдаг. 2018 онд Эрүүл Мэндийн сайд болон БСШУС-ын сайд нарын хэлэлцээрийн дагуу эрүүл мэндийн хичээл нь бие даасан хичээл болон орох тушаал гарсантай холбогдуулан тус хөтөлбөрийн 3 дахь сэдвийн /сэтгэцийн эрүүл мэнд/ хүрээнд “Зүрх сэтгэлийн боловсрол” сэдвийн дор өдөрлөг, арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Охидын эрхийг хангах асуудалд охидын оролцоог нэмэгдүүлэх, мөн охидтой аавуудын оролцоог нэмэгдүүлж зүрх сэтгэлийн боловсролын сургалт, сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээгээр дамжуулан тэдний дуу хоолойг нийгэмд хүргэх, охидод ээлтэй, охидын эрхийг дээдлэн хэрэгжүүлэхийг олон нийтэд уриална.

Санаачлагч: Дэлхийн Монгол Угсаатан Эх Үрсийн Нийгэмлэг НҮТББ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608887
0 эможи

Зочин
2019-10-05 19:42
Зочин
2019-10-04 15:41
keyboard_arrow_up