Мэргэжлийн ур чадвар гарган гэмт этгээдийг илрүүлжээ

2019 оны 10 сарын 04

Arslan.mn

Өчигдөр Дорноговь аймгийн Иххэт суманд хутганы шархтай иргэн нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, "Хохирогч өөрийгөө хутгалсан" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу Иххэт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Бат-Эрдэнэ хэргийн газарт түргэн шуурхай очиж, ажиллан хохирогч Ө нь бусдад хутгалуулж амиа алдсан болохыг тогтоожээ.

Түүнчлэн гэмт этгээдийг мэргэжлийн ур чадвар гарган баривчилсан бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
1
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
1
608874
14 эможи

Зочин
2019-10-04 13:02
keyboard_arrow_up