Хэнтий аймгийн цагдаа нар долоон хүний амийг галаас аварчээ

2019 оны 10 сарын 04

Arslan.mn

Өнгөрөгч 09 дүгээр сарын 28-ны шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд гэр хорооллын нүүрний эгнээнд хашаан доторх хоёр айлын гэр шатаж байгаа дуудлагыг тус сумын иргэн ирүүлжээ.
Энэ дагуу Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн харъяа Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Суманхүү, цагдаа, цагдаагийн ахлагч Э.Наранбаатар, тус сумын иргэн Д.Мөнхбат нар очиж шатаж байсан гэрээс 7 хүнийг гаргаж амь насыг нь аварсан байна.

Тэднийг очиход эзэнгүй нэг гэр нь шатаж дуусаад, хажуу талынх нь айл гал авалцаж байсан байна. Шатаж байсан гэрт зургаан хүн угаартсан байдалтай унтаж байсан байна. Алба хаагчид шуурхай ажиллаж хүүхэд, том хүн нийлсэн 6 хүнийг гэрээс гаргажээ. Харин хамгийн сүүлд хүн үлдсэн эсэхийг шалгахад нэг настай охин орныхоо хөлд унасан байдалтай унтаж байхыг олж аварчээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608861
0 эможи

Зочин
2019-10-04 12:58
keyboard_arrow_up