Согтуурсан иргэн хивс цэвэрлэгч ууж хорджээ

2019 оны 10 сарын 03

Arslan.mn

Согтуурсан үедээ хивс цэвэрлэгч шингэн ууж хордсон хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарчээ.

Тодруулбал, аавдугаар сарын 2-ны өдөр тус дүүргийн 15-р хороонд оршин суух хаягтай 45 настай эрэгтэй О нь согтуурсан үедээ “Сарма” нэртэй хивс цэвэрлэгч шингэн ууж хорджээ. Улмаар хордсон иргэнийг яаралтай түргэн тусламжаар Цэргийн эмнэлгийн хордлогын төвд хүргэсэн байна.

Одоогоор хордлогын эмчилгээ хийгдэж иргэний амин үзүүлэлт дээшилж, амь насанд аюулгүй болсон гэх ба хэргийн шалтгааныг тодруулах шалгалтын ажиллагаа явагдаж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608828
0 эможи

Зочин
2019-10-03 19:16
Зочин
2019-10-03 16:12
keyboard_arrow_up