“Алтай таван богд“-д алга болсон жуулчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2019 оны 10 сарын 03

Arslan.mn

Есдүгээр сарын 18-ны өдөр Алтай Таванбогд ууланд авиралт хийхээр яваад сураггүй алга болсон АНУ-ын харьяат 40 настай уулчны талаар бид өмнө мэдээлсэн. Тэрбээр есдүгээр сарын 20-ны өдөр буцаж ирэх байсан ч одоог хүртэл ор сураггүй байна.

Харин өнгөрсөн долоо хоногт тус ууланд их хэмжээний цас орсон тул алга болсон АНУ-ын иргэнийг эрэн хайх ажиллагааг түр зогсоогоод байсан юм. Тэгвэл онцгой байдлын алба хаагчид хууль хүчний байгууллагатай хамтран аймгийн хэмжээнд эрэн хайх ажиллагааг 12 дахь өдрөө үргэлжлүүлж байна гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608826
0 эможи

Зочин
2019-10-03 19:16
Зочин
2019-10-03 13:26
keyboard_arrow_up