БАЯРТ МЭДЭЭ: Архангай аймаг барилгын материалын лабораторитай боллоо

2014 оны 7 сарын 21

Архангай аймаг орон нутагт анх удаа Барилгын материалын лабораторитой болж өнөөдөр нээлтээ хийлээ.
Барилгын материалын лабораторийн нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын ХБХ-ийн дарга Д.Оюунчимэг, ГХБХБГ-ын дарга Ч.Отгонжаргал нар оролцлоо.
Тус барилгын сорилт, шинжилгээний лаборатори байгуулагдсанаар барилгын материал үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ чанарыг орон нутагтаа шинжилгээнд өгөх, орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудад орж буй барилгын түүхий эд хяналт шинжилгээнд тогтмол хамрагдаж байх эерэг талтай юм.
Энэхүү лабораторийг улсын төсвийн 530 сая төгрөгийн санхүүжилтээр Архангай аймгийн “Гурван тамир” компани хугацаанаас нь өмнө ашиглалтанд өгч байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6088
0 эможи
keyboard_arrow_up