СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс III улирлын сахилгын ЗӨВЛӨГӨӨНИЙГ зохион байгууллаа
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2019 оны 03 дугаар улирлын сахилгын зөвлөгөөнийг зохион байгуулж, алба хаагчдын сахилга, ёс зүй, хариуцлагын өнөөгийн байдалд дүгнэлт өгч, сахилга, хариуцлага алдсан, зөрчил дутагдал гаргасан алба хаагчдын алдаанаас сургамж авч, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойллоо.
Сахилгын зөвлөгөөнд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь оролцож, ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад О.Нямдорж алба хаагчдаас гаргасан зөрчил дутагдал, сахилгын мэдээ, тайлангийн талаар мэдээлэл хийлээ.
Газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан нар сахилгын тайлан мэдээнд үнэлэлт дүгнэлт өгч, алба хаагчдын сахилга ёс зүй, ажлын хариуцлагын талаар зөвлөгөөнд оролцсон бие бүрэлдэхүүнд зөвлөмж, үүрэг, ажлын чиглэл өгч биелэлтийг тухай бүрт тооцож ажиллахаар болсон.










